Киев Батхааны учруулсан хохирлын төлбөр гэж сая саяаар нь шаарджээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчингийн хэвлэлийн атташе Лхагвасүрэнгийн Намсрай нөхөн төлбөрийн талаар захидал илгээсэн тухай мэдээлэл үнэн болохыг батлав. Уг захидлыг Украины Дээд Рад-аас Монгол Улсын Их Хуралд илгээсэн бөгөөд үүнд Батхааны дайчид Киевийг эзлэх үед учруулсан хохирлын төлөөсийг нөхөн төлүүлэх тухай дурджээ. УИХ-д Украины Дээд Рад-аас илгээсэн албан ёсны захидалдаа XIII зуунд Батхаан /Чингис хааны ач хүү/ украины ард түмнийг хүйс тэмтэрсэн ажиллагаа зохион байгуулсан учир украинчууд нөхөн төлбөр төлөхийг шаардсан байна. “Энэ тухай оросын бүх сайтуудаар бичсэн” гэж Л.Намсрай “Вести ФМ” радио сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Монголын нэгэн сурвалжлагч “Үнэхээр ийм захидал ирсэн үү?” гэсэн асуултад Монгол Улсын Их Хурлын гишүүн “Түүхээс үзэхэд, дундад зууны үед Киевийн хаант улс гэж байснаас Украин улс гэж байгаагүй. Хэрэв Украины Дээд Рад хүйс тэмтрүүлсэн украины нийт ард иргэд, тэдний гэр бүлийнхний нэрийн өмнөөс бичсэн бол бид төлөөсийг төлөхөд бэлэн байна” гэжээ.
2015 оны тавдугаар сард “Рен ТВ”, “Звезда” болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс үзэхэд Украины Дээд Рад “XIII зуунд монголын эзэнт гүрнээс украины ард түмний эсрэг явуулсан ялт дэглэмийн тухай” тогтоол гаргажээ. Үүнд Киевийг сүйтгэсний нөхөн төлбөрийг Монгол Улсын Засгийн Газраас нэхэмжилсэн байдаг аж. Үүнийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тоглоом болгон хүлээн авчээ.
Нөхөн төлбөрийн асуудлын хувьд УИХ-ын гишүүний хэлсэнчлэн тухайн үеийн Киев гэх улс одоо байхгүй бөгөөд одоогийн нэхэмжлэгч Украин улс тэр үед байгаагүй учраас гацаанд орсон бололтой.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ