Автомашины худалдаачдыг ирэх сард бүрэн нүүлгэнэ

Авто машины захын худалдаа эрхчлэгчдийг 22 товчооны ойр байгуулагдсан шинэ зах руу нүүлгэх ажил үргэлжилж байгаа ч худалдаачид эсэргүүцсээр байгаа юм. Нүүлгэн шилжүүлэлтийг гүйцэтгэх ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 01-ний өдөр гэхэд машины захыг бүрэн нүүлгэхээр болжээ. Хэрэв шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд газар эзэмших эрхийнх нь хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа юм байна.

Авто худалдааны цогцолборын эхний ээлж өнгөрөгч 10 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд 300 иргэн 1000 гаруй зогсоол худалдаж авчаад байна. Одоогоор Авто худалдааны цогцолборын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг удахгүй эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Дөрвөн талбайд барих барилгын гүйцэтгэгч компанийг шалгаруулж, зураг төслийн ажилдаа орсон гэнэ. Үүнээс гадна хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтад Унгар улсаас 70 сая ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Үүний эхлэлболгож ирэх долоо хоногт Унгар улсаас төлөөлөгчид Монголд ирж эхний ээлжийн 20-30 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин