“Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр” батлагдав

Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийнА/23 дугаар тушаалаар “Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”, түүнийгхэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдлаа.

Энэхүү хөтөлбөрийн зорилго ньпрокурор, ажилтнуудынажиллах, нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах,болзошгүй өвчин эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж болох хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэгдэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд прокурор, ажилтнууд, ахмадуудын нийгмийн баталгааг хангах, орон гэр, сууцтай болох, нөхцлийг нь сайжруулах,амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдэнд нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх,эрүүл мэндийг нь хамгаалах чиглэлээр 2016-2019 ондхолбогдох ажил, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах, үр дүнг тооцох ажлыг Тамгын газарт, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээг байгууллагын хэмжээнд чанар, үр дүнтэй хэрэгжүүлэхийгхаръяа прокурорын газрын дээд шатны прокуроруудад тус тус үүрэг болгосон байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин