ИХШХЕГ-ын дарга Д. Болд Европын холбоо болон Шенгений бүсийн орнуудын төлөөлөгчидтэй уулзлаа

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хүсэлтээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.БолдМонгол Улс дахь Европын холбоо, Шенгений бүсийн орнууд болох ИБУИНВУ, ХБНГУ, Чех Улс, Канад Улсын консулуудтай 3 дугаар сарын 18-ны өдөр уулзлаа.

Уулзалтын үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын зүгээс хэрэгжүүлж буй үндсэн чиг үүрэг болох гадаадын иргэнд виз олгох, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, иргэний харьяалал, гадаадын иргэдэд тавих хяналт, шалгалтын талаар танилцуулав. Мөн гадаадын иргэний виз, бүртгэл, тухайн иргэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хэрхэн авах, сунгах, ямар тохиолдолд хилийн боомт дээр виз олгох боломжтой зэрэг үйлчилгээтэй холбоотой эрх зүйн мэдээллийг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин