Кофеин хүүхдэд аюултай

Сурагчид кофеин агуулсан сэргээгч ундааны гол хэрэглэгч болсныг европын статистик харуулж байна.

Кофеины хийжүүлсэн ундааг 10 хүүхэд тутмын 8 нь тогтмол уудагийг тогтоожээ. Хэрвээ насанд хүрэгсдийн хувьд кофеин тийм ч аюултай биш (тэдний хувьд 400 мг тун хэрэглэхийг зөвшөөрдөг, үүнийг дөрвөн жижиг аяга өтгөн кофеноос авч болно) бол, шинжээчдийн сэрэмжлүүлж байгаагаар, хүүхдийн хувьд энэ нь сүрхий аюултай юм. Хүүхдүүд болон өсвөр насныхан өдөрт 100 мг-аас илүүгүй кофеин хэрэглэж болно гэж АНУ-ын Мэйогийн клиникийн мэргэжилтнүүд үзэж байна.

Профессор Дэниел Бэттремийн тэмдэглэснээр, бага хэмжээний кофеин хэрэглэсэн ч, кофеины хордлого үүсч болдог аж. Хүүхдүүд кофеины тухай ямар ч ойлголтгүй байдаг учир, түүний аюулыг тэдэнд тайлбарлах тусгай хичээлийг сургуульд заахыг тэр зөвлөжээ. Кофеин нь математикийн тооцоо зэрэг хэд хэдэн даалгавар биелүүлэх хүүхдийн чадварыг бууруулдаг байна. Тэд цаг хугацааны мэдрэмжээ алдаж, булчингийн үйл ажиллагааг зохицуулах чадвараа алддаг аж. Ингэхдээ хүүхдүүд яагаад ингээд байгааг ойлгодоггүй байна.

12 хүртлэх насны сурагчид кофеин ерөөс хэрэглэж болохгүй бөгөөд кофеин нь түргэн шингэж, дараа нь төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Бага хэмжээтэй ч кофеин хоол идэх дуршлыг бууруулж, нойргүйдэхэд хүргэж болох юм байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин