ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөллөө
УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжив. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татахыг дэмжье гэхэд санал хураалтад оролцсон 44 гишүүнээс 35 нь зөвшөөрч 79.5 хувийн саналаар уг тогтоолын төсөл дэмжигдэв. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна.
УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эгүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс түүнийг эгүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү УИХ-аар хэлэлцсэн юм.
Уг асуудлыг хэлэлцээд үдээс хойшхи чуулганы хуралдаан завсарлалаа. Үргэлжлүүлэн байнгын хороод хуралдах гэж байна.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ