АТГ: Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татан шалгаж байгаа нь ҮНЭН

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг батлан даалтад гаргасан байгаа.

Түүнийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байсан ч прокурорын байгууллагаас хэргийг хянаж үзээд АТГ-ын харьяалал руу шилжүүлсэн байгаа юм. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан ч батлан даалтад гаргасан. Мөн Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй "МТЗ" ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байгаа юм.

Харин энэ хэрэгт холбогдуулж, Зам тээврийн яамны сайд асан А.Гансүх болон УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл үүнд АТГ-ын эх сурвалж “Ийм мэдээлэл гарсан. Манайх сэжигтнээр тооцож шалгаж эхэлсэн гэх мэдээлэлээ өгсөн байгаа” гэв.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин