Г.Шийлэгдамба авлигын мөнгөө намынхантайгаа хуваалцжээ

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад холбогдох авлигын хэргийг УЕП-оос АТГ-руу мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Чухам ямар үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан талаар өнөөдөр АТГ-аас мэдээлэл өгөв. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Г.Шийлэгдамба гэдэг хүн сайдаар ажиллаж байсан хүн манай байгууллагад авлигын хэргээр шалгагдаж байгаад хэрэг нь прокурорын байгууллага руу шилжүүлсэн.

Тэндээс хянаж байтал Г.Шийлэгдамба олон нийтэд хандаж сонордуулга маягийн ил захидал хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан гаргасан. Үүнийгээ гаргах явцдаа өөрийнхөө авлигын гэмт хэргийн талаар болон авлига авсан мөнгөө хэнд өгсөн, тус мөнгийг дан ганц хувьдаа хэрэглээгүй, өөрийн харьяа намын эрх бүхий албан тушаалтнуудадаа өгсөн тухай мэдээллийг цацсан. Ийм ийм үндэслэлийг дахин шалгах, үргэлжлүүлэн мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг прокуророос гаргажАТГ руу хэргийг буцаасан байгаа.

Тиймээс энэ хэрэгтэй холбогдуулж, "тус намын санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг нь шалгаж эхэлсэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа болохоор П.Цогтбаатарын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт шалгаж байгаа. Хандив, авлига хоёр шал өөр зүйл" гэв.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин