Г.Дэнзэнгийн хэргийг прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан17 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үнэ бүхий тендерт эхнэр Г.Уянгын эзэмшилтэй “Говь повер” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан, 2015 онд дээрх компани нь улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр авсан хэрэгт холбогдуулан шалгах явцдаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж байгаа эрүүгийн хэрэгт 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байранд прокурорын баталсан үндэслэл бүхий тогтоолоор нэгжлэг хийсэн.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явж байх хугацаанд Г.Дэнзэн нь гадаад улсад зорчиж байгаад ирсэн байдаг. Түүнийг ирсний дараагаар хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Тэгвэл Г.Дэнзэнгийн хэргийг хянаж дуусаад прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болоод байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин