Ж.Сүхбаатар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болно
Эрүүл, мэнд спортын сайдаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар орлохоор болжээ. Түүнийг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох юм байна.
Гэвч Ж.Сүхбаатарыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсонд дургүйцэх залуус олон байгаа гэнэ. Уг нь Г.Шийлэгдамба өөрийн хүсэлтээр ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ