Террорын ажиллагааны үеэр 22 нисэгч амь үрэгдсэнийг мэдээлж байна

Хоёрдугаар сарын 17-нд Анкара хотод үйлдсэн террорын ажиллагааны үеэр амь үрэгдсэн 28 хүний 22 нь Туркийн агаарын цэргийн хүчний нисэгч байжээ.Азербайжаны мэдээллийн АПА агентлаг туркийн телевизийн Ülkе TV сувгийн мэдээлснийг иш татан ингэж уламжилсан байна.

Телевизийн суваг нисэгчид амь үрэгдсэнтэй холбогдуулан Туркэд гашуудал зарлахыг шаарджээ. Гэвч энэ мэдээ албан ёсоор нотлогдоогүй байна.

Террорын ажиллагааг мөрдөн шалгах ажлын хүрээнд есөн хүнийг саатуулжээ.

Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу Сирийн Курдийн ардичлсан холбоо намыг (PYD) цэргийнхэнд халдсан гэж мэдэгдсэн юм. Туркулс энэ намыг Туркийн ажилчны намын салбар гэж үздэг байна.Мөн өдөр Туркийн агаарын цэргийн хүчин Ирак дахь курдүүдийн байрлалд агаараас цохилт өгчээ. Харин Курдийн ардчилсан холбоо нам туркийн нийслэлд үйлдсэн дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгийг няцаасан байна.

АНУ-ын төрийн департамент курдүүдийг террорист гэж үзэхээс татгалзжээ.Вашингтоны эрх баригчид Анкара хотод дэлбэрэлтийг хэн үйлдсэнийг одоо болтол мэдэхгүй байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Бен Родс мэдэгдсэн байна. Ингэхдээ АНУ“Исламын улс” бүлэглэлийн аюулын нөхцөлд сирийн курдүүдтэй тогтоосон холбоотны харилцааг чухал харилцаа хэмээн үзэж байгаагаа Туркэд “тодорхой ойлгуулсан” гэж тэр хэлжээ.

Курдүүд бол ИУ бүлэглэлтэй тулдаж байгаа Сири дэх мөргөлдөөний нэг тал бөгөөд Сири, Иракийн умард нутагт тусгаар улс байгуулахыг хүсч байгаа юм.

Пүрэв гарагт Туркийн зүүн өмнөд нутгийн Диярбакыр мужид бас нэг дэлбэрэлт болжээ. Энэ удaa цэргийн цуваанд дэлбэрэлт болсон байна. Гар хийцийн бөмбөг дэлбэрснийг цагдаа нар тэр даруй тогтоожээ. Энэ үеэр 7 цэргийн албан хаагч амь үрэгдэж, бас 10 орчим хүн шархадсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин