Өсвөр насны хүүхдүүд дахин газ үнэртжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 18-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 19-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаасНийт 3734 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 149, зөрчлийн 964, согтуугийн 396, зам тээврийн ослын 203, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, ЧД-ийн 6-р хороонд “50-р сургуулийн урд талын байрны орцонд хүүхдүүд газ үнэрлээд байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, ЧД-ийн 12-рхороонд суух 13 настай эрэгтэй Г, 16 настай эрэгтэй А нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурч байжээ. Эл үйлдлийг таслан зогсоож ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин