Хан-Уул дүүргийн 219 дүгээр цэцэрлэгт хүүхэд бүртгэж байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны 219 дүгээр цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл явагдаж байна. Тус цэцэрлэг нь 2-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгтээ бүртгэж байгаа бөгөөд өнөөдрөөс бүртгэл нь эхлэж байгаа аж. Иргэд хүүхдээ бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ эх хувь /хуулбартайгаа/, эцэг эхийн иргэний үнэмлэхний эх хувь /хуулбартайгаа/, 2 хувь цээж зурагтай ирэх шаардлагатай гэдгийг цэцэрлэгийн захиргаанаас мэдэгдэв. Дашрамд өгүүлэхэд цэцэрлэгт хамрагдаж байгаагүй хүүхдийг тус цэцэрлэг бүртгэх юм байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ