Өнгөрсөн онд 42 хүүхдэд тэнсэн харгалзах ял оноожээ
Насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгтэн болох цаашлаад гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох тохиолдол гарсаар байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар гэмт хэргийн хохирогч хүүхэд, хүүхдийн хууль зүйн хороо, шүүхээр гэр бүл цуцлах зэрэг асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр хүүхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэгт холбогдох, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр ороод гарсны дараа хүүхдүүдэд үзүүлсэн үйлчилгээ болон хэчнээн хүүхдийн хэрэг шийдвэрлэснээ танилцуулсан юм.
Өнгөрсөн 2015 онд тэнсэн харгалзах ял авсан 42 хүүхдийг гэр бүлийн хамт сургалтад хамруулан нийгэмшүүлэх зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна. Үүнээс гурван нь ерөнхий боловсролын сургууль, дөрөв нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, нэг хүүхэд албан бус сургалтад хамрагджээ. Мөн гэрч, хохирогч болсон 10 гаруй хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эцэг, эхийн хамтаар сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Н.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ