Ганц бие эцэг эхчүүдэд зориулсан хуулийн төслийг боловсруулж дуусчээ

Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад өргөн барихад бэлэн болсон гэж эх сурвалж мэдээллээ.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Энхболд, С.Бямбацогт, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар боловсруулсан байна.

Манай улсад 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40500, өрх толгойлсон аав 8000 орчим байгаа аж. Тэдэнд эрх зүйн зохицуулалт шаардлагатайг харуулж байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Эл хуулийн төслийг дэмжиж байгаа олон ганц бие аав ээжүүд байгаа бөгөөд “Дэмжигдээд батлагдчихаасай” гэсэн хүлээлт байгааг нуухгүй юм.

М.Молор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин