ШШГЕГ-ын харьяа 120 ортой нэгдсэн эмнэлэг гурван сард ашиглалтанд орно
Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Тэрээр 2015 он болон 2016 оны эхний сард эрх зүйн шинэчлэлийн гол хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан нь Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсныг онцолсон юм.
Өнгөрсөн онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, Хууль тогтоомжийн, Зөрчлийн, Өршөөл үзүүлэх тухай хуулиуд болон Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 12 хууль батлагдсан бол УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай, Арбитрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр болжээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 120 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил дуусч, 3 дугаар сард ашиглалтад орохоор болсон тухай мэдээллээ.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ