Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлжээ

Ховд аймгийн прокурорын газарГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээндорон нутгийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэх, Прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, таниулах зэрэголон талт ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн, ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээндтус аймгийн прокурорын газрын прокурорууд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, яриа таниулга хийжээ. Тус арга хэмжээндаймгийн Онцгой байдлын газар, “Ховд-Азза” Төрийн өмчит компани, Дулаан дамжуулах 2 дугаар станц, Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Ховд олон улсын нисэх буудал, Татварын хэлтэс, Хөгжил политехник коллеж, Эрчим хүчний газар, “Бадамлах дөл” ХХК, “Шим-Ус” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар, Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн293 ажилтан, албан хаагчид хамрагдсан байна.

Уулзалтын арга хэмжээний үеэр аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын чиг үүрэг, прокурорын хяналтын ажлын онцлог, аймгийн прокурорын газрын талаартанилцуулгыг хийж, Улсын хэмжээнд 2015 онд бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл,тэдгээрийн шийдвэрлэлт, өмнөх онтой харьцуулсан дүн, Ховд аймгийн хэмжээнд 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, тус аймгийнтөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчил, түүний шалтгаан нөхцөлийн талаармэдээлсэн байна.

Түүнчлэн ” Прокурорын газрын танилцуулга”, “Тамхины хяналтын тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай”, “Согтууруулах ундааны зүйлийн хор хөнөөл”, “Гэмт хэргийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга” гэсэн нэртэй 5 төрлийн 600 ширхэг санамж, зөвлөмж /брошюр/-ыг тараажээ.

Мөн тус аймгийн прокурорын газраас 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ховд аймгийн хэмжээнд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүхээс хорих ял нь тэнсэгдсэн ялтнуудаддахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тэднийг нийгэмшүүлэх, захиргааны хяналтыг сайжруулах, батлан даагчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор сургалт зохион байгуулжээ.

Сургалтын үеэраймгийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа “Гэмт хэргийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга”, Аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Оюунсүрэн “Хяналтанд байгаа ялтан, тэдний батлан даагчдын эрх, үүрэг, анхаарах асуудал” сэдвээр яриа таниулга хийж , оролцогчдын санал, хүсэлтийг сонсож, санамж, зөвлөмж тараасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин