Хөнгөлөлтөд хамрагдах хугацаа өнөөдөр дуусна
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг авах хугацаа хуулийн дагуу энэ сарын 15-наар дуусгавар болох ёстой. Гэсэн хэдий ч ажлын өдрүүдэд сар шинийн баяр таарсан учраас Татварын ерөнхий газраас хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүмүүсийг бичиг баримтыг авах хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан юм.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байгаа иргэд өнөөдөр дуусгавар болох сунгалтын хугацаанд амжиж материалаа өгөхийг татварын албанаас сануулж байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ