Э.Цэрэн цагдаад дуудагдаад эхэлжээ
Иргэн Э.Цэрэндолгор нь БСШУЯ-ны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаяртай холбоотой өргөдлөө холбогдох байгууллагуудад өгсөн билээ. Түний энэхүү мэдээллийн дагуу БСШУЯ-наас мэдэгдэл гаргасан юм . Мөн Э.Цэрэндолгор цагдаагийн байгуулагад мэдүүлэг өгч байгаа гэнэ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа
"Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (нэр нь олон солигдсон яамны жинхэнэ нэршил юм байна) иргэн Э.Цэрэндолгорт ихэд ач холбогдол өгөн 24 цагийн дотор олон сайтаар дамжуулан (мөнгө төлснийг би мэдэхгүй ) хариу өгчээ. Төрийн байгууллага их шуурхай болсон нтр хариулт өгсөн цаг минутаар харагдана. Эсвэл яамныхан, тухайлбал Мүүнийхэн сандраад өмдөндөө шээс алдаж. Жаахан бүдүүлэг хэллээ, хүлцэл өчье. Хариуг иргэн Цэрэн удахгүй барина.
Олон Монголчууд ил далд намайг дэмжихээ илэрхийлж. Намайг дэмжээд улс төрд орох тэр байтугай хувийн карьер өсөх боломжгүй гэдгийг би эртхэн хэлчихье. Сонголтоо зөв хий! smile emoticon
Намайг дэмжих маш амархан.
Эхний ээлжинд намайг даган баясаж лайкдах биш Цэрэнгийн нийгэмд өгсөн сануулгыг ойлгон олон асуулт Цэрэнгээс асуухын оронд хувь хүн болгон:
Энэ үнэн үү?
Яагаад энэ бүхэн үүсэв?
Энэ бүхэн үнэхээр харгис юмуу?
Харгис гаж урсгалыг мунхруулагч энэ тушаалд байж болох уу?
Би нөхцөл болзолгүй ирээдүй үеэ хамгаалахуу? гэдэг асуултанд хариулаад над руу хандаарай. Надад цагнаас үнэтэй зүйл алга. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Аа өдөржин цагдаагийханд асуугдаад онлайн орж амжсангүй." хэмээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ