Н.Энхбаяр шадар сайд болж өшөөгөө авна
Хамгийн муухай нь жаргал зовлонгоо хуваалцаж явсан андууд нүүр буруулж,хуйвалдаж намайг улс төрөөс зайлуулахын тулд энэ бүхнийг хийсэн.“Ц.Нямдорж уйлаад та надад итгэ, наад муу хүмүүс чинь миний мууг үзэх гээд байгаа юм гэж гуйж байсан” хэмээн хээв нэг өгүүлж эхлэх энэ хүнийг “загалмайлсан” гэх.
Гэтэл хожмоо уйлагнан гуйж явсан Ц.Нямдорж нь түүнийг баривчлуулсан болж таарсан. Бас нэгэнтээ намын нөхөр С.Баяр нь түүнийг сонгуульд унагасан нэр хүлээж 7-р сарын нэгний гол зохион байгуулагчаараа цоллуулаад авсан. Өдгөө бас түүний хайртай дүү Шийлэгдамба ньяагаад түүний итгэлийг алдаж түүнийг гомдоов гээд бодохоор Н.Энхбаяр гэж хүн сүүдрээсээ ч цочих хүртлээ комплекстэй болчихсон хүн юмуу эсвэл ганцхан шударга сайн хүнээ хохироогоод явдаг болчихсон нийгэм юмуу бүү мэд.Түүнийг энэ олон нөхөд нь хувьсгалт хувийн аль аль намууд нь, хууль шүүх бараг нийгэм тэр чигээрээ хохироогоод байгаа бол, ямар муухай монгол бэ гэхээс өөр хэлэх ч үг алга. Ямартай ч тэр энэ удаа нийгэмээ тэр чигээр нь хохироож өшөөгөө авахаар шийджээ.Монгол улсаа хөгжүүлж өшөөгөө авна хэмээн ярьж байсан тэрбээр хууль тогтоох дээд байгууллага УИХ-ыг түгжиж, түгжилдэж байж “шадар сайд болж өшөөгөө авах”-аар хатуу шийдсэн учир монголын улс төр аргаа барахад хүрэв. Үндсэн хуулийн цэц талдаа гарч харагдах МАН-ынханы үндсэн хуулийг эргээд УИХ-ын дарга руу турхирч байгаа жижиг улс төр нь Н.Энхбаярын гарт МАН байгаа мэт дүр зургийг олон нийтэд аяндаа төрүүлж түүнийг л том харагдуулж байна. Н.Энхбаяртай нийлвэл сонгуульд ялна гэсэн шохоорхол Ардчилсан намыг нэг хэсэг сэтгэл хоердуулж амжсан бол одоо МАН-ынханыг бүр солиоруулж эхэллээ.Монголын улс төрийн ашигтай байрлалд суусан тэрвээр шадар сайд болж хэнээс өшөөгөө авах гэсэн юм болоо.Гудамжинд дүрэм журмаараа явалгүй зөрчил гаргаж түгжээ үүсгэсэн жолоочийг торгож арга хэмжээ авдаг бол төрийг нийгмийн хөгжлийг тэр чигээр нь түгжиж байгаа намуудыг харин яадаг юм болдоо. Их хуралдахуу,эсвэл семинардахуу?
С.Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ