Манай шатарчид Дэлхийн цомын эрх авахад алхам дутлаа

Филиппин улсын Манила хотноо энэ сарын 18-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Азийн АШТ явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас GM Ц.Батчулуун, GM Б.Гүндаваа, IM Г.Мөнхгал, FM С.Билгүүн, MK Б.Галмандах, IM Б.Мөнгөнтуул, WFM У.Лхамсүрэн, WFM Б.Ану нар дасгалжуулагч Д.Шаравдоржийн хамтаар оролцоод ирлээ.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд эхний тав, эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн шатарчин Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөх эрх авах журамтай. Эрэгтэйчүүдийн ангилалд GM Ц.Батчулуун 9 өргөөс 6 оноогоор 8-р байр, эмэгтэйчүүдийн ангилалд IM Б.Мөнгөнтуул мөн 6 оноогоор 6-р байрт шалгарлаа. Манай хоёр шатарчин сүүлийн өргөө хожсон бол Батчулуун мөнгөн медаль, Б.Мөнгөнтуул түрүүлж, Эрэгтэйчүүдээс анх удаа, эмэгтэйчүүдээс гурав дахь удаагаа Дэлхийн цомын АШТ-д хүч үзэх эрхээ авах байсан юм. Амжилттай оролцсон шатарчдадаа баяр хүргэе! Арвинаас арвин агуу амжилтуудыг хүсэн ерөөе!

Мөн тэмцээний дараа блицийн төрлөөр явагдсан тэмцээнд GM Б.Гүндаваа 7-р байрт шалгарсан юм.

А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин