Ерэн жил хамт амьдарч, нэг өдөр таалал төгсөх гэж байх
Энэ хорвоод хайр сэтгэл мөнх биш гэж нийтээр үздэг хэдий ч,эхнэр, нөхөрхоёр он удаан жил,аз жаргалтай аж төрж, нэг өдөр нас барсан тохиолдол цөөнгүй байдаг.
Калифорнийн эхнэр, нөхөрЖанетт, Александр Точко нарт чухамхүү ийм явдал тохиолдсон бөгөөд тэд далан таван жил хамт амьдарсан ч,бидний хайр сэтгэл үүнээс урт үргэлжилсэн гэж хэлдэг байж.Чухамхүү найман настайгаасаатэд сургуульд танилцаж, түүнээс хойшнасан туршдаабие биеэхайрлаж, 1940 онд гэрлэжээ. Тийнхүү тэд наян таван жилийн туршхөгжилтэй, аз жаргалтай, сайн сайханаж төрсөн байна.
Хагас жилийн өмнө Александрын хөл хугарч, хэвтэрт оржээ. Удалгүй нөхрийнхөө өвчинд шаналсанЖанетт ч хэвтэрт орсон байна. Эндхийн хоспис бие биедээ хязгааргүй хайртай нас дээр гарсан эхнэр, нөхөр хоёрыг хамт байлгахын тулд тэдэнд тусгай өрөө гаргаж өгчээ.
Тэр өглөө өрөөнд нь орж ирсэн сувилагч бүсгүй тэдний амьдралын хамгийнсэтгэл догдлом явдлыг олж харжээ.Хоёр хөгшин бие биеэ тэврэн, нүд анисан бололтой хөдөлгөөнүй хэвтэж байж.Тэд бие биеэ хайрласаар нэг л агшинд хорвоог ийнхүү орхисон байна.
Бие бие рүүгээ мөнхөд тэмүүлж тэврэлдсэн Жанетт, Александр Точко хоёрын энэ зургийг тэдний охин Эми авчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ