Э.Бат-Үүл хоёр удаа мэдүүлэг, тайлбар өгчээ

С.Зориг агсны хэрэг17 жил өнгөрсөн ч одоо болтол илрээгүй. Уг хэрэгт түүний эхнэр Б.Булганыг буруутган шалгаж байгаа. Мөн өнгөрсөн сард Хотын дарга Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид уг хэргийн талаар мэдээлэл хийсэн. Тухайлбал, “Ноцтой мэдээ” сонинд “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” гэсэн гарчигтай материалыг нийтлэгдсэн. Энэ материалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэргийн газарт байсан, гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг, тухайн үед өмсөж явсан саарал малгайгаа талийгаачийн гэрт орхисон зэрэг мэдээллийг өгсөн байсан юм.

Сонины энэхүү материалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлэл хийж, уг материалыг нийтэлсэн сонины газрыг хуулийн байгууллагаар шалгуулах болсноо мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгор Хотын даргаас хоёр удаа мэдүүлэг, тайлбар авсан байна.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин