Нийслэлд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах Чингисийн талбайн өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-ноос 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Харин дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр, цагийн хуваарийг тогтоож, худалдаалагдах хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, орчны эрүүл ахуйг хангуулах арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ