"АПУ" ХХК-ийн нэрийг барьж залилан хийжээ

Цагдаагийн байгууллагад "АПУ" ХХК-ийн нэрийг барьж залилан хийсэн дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, СХД-ийн 19-р хороонд “Солмон” кафед 200.000 төгрөгөө үл таних хүнд залилуулсан” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгахад СХД-ийн 5-р хороонд суух 32 настай эмэгтэй О- г ажлын байрандаа байхад нь "“АПУ” ХХК-наас явж байна хөргөгч өгнө урдчилгаа 200.000 төгрөг өг” гэж СХД-ийн 9-р хороонд суух 25 настай эрэгтэй Л гэгч залилан авч явсныг илрүүлэн СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин