“Эрдэнэс таван толгой” ХК-ийн ажилчид МҮЭХ-нд хандлаа

Эрдэнэс таван толгой компанийн дэргэдэх “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгчтэй уулзаж одоогийн үүсээд буй маргаантай асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа, эв санааны нэгдлийн дэмжлэг үзүүлэх албан ёсны хүсэлт тавьсан байна.

“Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хороо нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнчлэлгүй ч ийнхүү хамтарч ажиллахаар шийдвэрлэжээ.

Харин Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо тэдний хүсэлтийг хүлээн авч дээрх чиглэлээр эрх зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Тус компанийн ажилчдын өмнө тулгамдсан бэрхшээлтэй асуудал, ажлын байрны баталгааг хангуулах, хамтын гэрээ байгуулж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах чиглэлээр “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн зүгээс МҮЭХ-нд хандаагүй байсан юм.

Харин одоо албажуулж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллахаар болсон байна.

МҮЭХ-ноос тухайн өдөр Уул уурхайн яам, Эрдэнэс таван толгой компанийн захиргаанд мэдэгдэл хүргүүлжээ. Түүнчлэн хамтын гэрээ байгуулахад нь хууль болон арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай үед өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульч, өмгөөлөгчид ажилдаа орсон байна.

Д.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин