Оросын онгоцууд далавчит пуужингийн довтолгоон хийв

Оросын Алсын нислэгийн онгоцнууд Сири дэх террористуудын байрлалд хэд хэдэн довтолгоон хийсэн тухай ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Оператив удирдлагын газрын дарга хурандаа генерал Андрей Картаполов мэдээлэв.

Ракка ба Дэйр-эз-Зор мужуудад Ту-22М3 бөмбөгдөгч онгоцнуудын эскадриль зургаан байгууламжийг бөмбөгдөж, өөр зургаан байг стратегийн бөмбөгдөгч Ту-160 онгоцнууд далавчит пуужингаар бууджээ.

“Оросын холбооны нутгаас 09:00-09:10 цагийн хооронд Ту-160 онгоцнууд 12 пуужингаар Алеппо, Идлибмуж дахь террористуудын байрлалд цохилт хийлээ" гэж”Картаполов тодруулав. Агаарын довтолгооноор гурван командын байр, хоёр агуулах, нэг хээрийн лагерийг устгажээ.

Өдрийн хоёрдугаар хагаст Ту-22М3 онгоцнууд, террористуудын зэвсэгийн агуулах, дайчдыг бэлтгэх бааз, тэсрэх төхөөрөмжийн үйлдвэрийг устгасан байна. Сирид байрлаж байгаа Оросын нисэх бүлэглэл 18-ны өдөр 59 байлдааны нислэгээр 149 байд довтолжээ. Энэ өдөр нийтдээ зуун нислэгийг төлөвлөсөн байна.

Сүүлийн өдрүүдэд Сирийн нефтийг Ирак руу зөөж байсан 500 шатахуун тээвэрлэгч машинуудыг устгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин