Г.Майцэцэг: Шийдлийн Засгийн газар огцрох ёстой
"Эксклюзив" ХХК болон "Монгол бид үйлдвэрлэв" ТББ-аас "Шийдлийн засгийн газрыг шийдсэн асуудал байхгүй" хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, хэвлэлийн бага хурал хийлээ.Хэвлэлийн бага хурлын эхэнд "Эксклюзив" ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Яг хоёр сарын өмнө манай компани татварын буруу бодлогыг эсэргүүцэн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараах ажил зохион байгуулах гэж байсан ч тэр ажил маань бүтэлгүйтсэн. Тэр явдлаас хойш бүтэн 60 хоног өнгөрчхөөд байхад бүх зүйл бахь байдгаараа байж л байна. Манай компанийн дансыг нээгээгүй. Битүүмжлэгдсэн бараа бүтээгдэхүүн хөрөнгөө одоог хүртэл авч чадаагүй байна. Тухайн үед Ерөнхий сайдын татварын байгууллагынханд өгсөн үүрэг огт биелээгүй.
Ажилтай орлоготой байхын төлөө жирийн иргэд бид тэмцэл хийхээс өөр аргагүйд хүрээд байна. Төрийн буруу бодлогыг шүүмжлэхгүй байхын арга үнэндээ алга. Энэ Шийдлийн Засгийн газар асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм чинь шийдэж чадах нэгэндээ зайгаа тавьж өгөөд огцор” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ