Жудочид амжилтаараа хоёрдугаарт бичигдлээ
ОХУ-ны Тюмень хотод хоёр өдөр болсон “World Masters 2013” тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Жин тус бүртээ 16 тамирчин өрсөлддөг энэ удаагийн “World Masters”-д дэлхийн 41 орны эрэгтэй 103, эмэгтэй 96, нийт 199 тамирчин оролцсон. Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 10 тамирчин оролцсон бөгөөд хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, гурван тамирчин тавдугаар байрт, зургаан тамирчин долдугаар байрт шалгарч, Япон улсын дараа буюу хоёрдугаарт бичигдсэн амжилт гаргажээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ