Хөгжлийн бэрхшээлтэй залуусын “Бид хамтдаа” өдөрлөг болж байна

Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Өнөөдөр дэлхий дээр залуучууд гэх тодотголтой 1.8 тэр бум хүн аж төрөн амьдарч байгаа нь урьд өмнө байгаагүй хүн ам зүйн өндөр үзүүлэлт болоод байна. Манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуучууд эзлэж байгаа нь Монгол улс залуучуудын орон болсныг илтгэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудал, бэрхшээлийг тодорхойлж, оролцоог нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх нь энэ өдөрлөгийн гол зорилго юм.

Монгол улсын засгийн газар, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.Үр дүнтэй үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилгоор “Материаллаг бус оюунлаг залуусын төлөө” уриан дор болж буй уг өдөрлөг өнөөдөр9-15 цаг хүртэлт Жуковын талбайн хойнобайрлах“ ПАРК ” зочид буудлын хурлын зааланд болно. Тус өдөрлөгт дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 18-40 насны 150-200 залуучууд оролцох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин