Хятад АНУ-ыг тэрбумтныхаа тоогоор гүйцжээ
Хятад одоо АНУ-аас олон тэрбумтантай болжээ. Жил тутмын Хүрүн судалгааны жагсаалтад Хятадаас 242 тэрбумтан шинээр нэмэгдсэн нь нийт тоог 596 хүргэж, 537 тэрбумтантай АНУ-ыг анх удаа гүйцэж түрүүллээ. “Эдийн засгийн удаашралаас үл хамааран, Хятадын хөрөнгөтнүүд таталцлын сорилтыг давж, хамгийн өндөр үзүүлэлтэй бичигдсэн бөгөөд энэ нь аль ч улсөмнө нь жилийн дотор бий болгоогүй хөрөнгө юм” гэж Хүрүн судалгааны төвийн захирал Руперт Хугэвэрф Си-Эн-Эн-д мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ