Төрийн банкнаас "Үндэсний II зөвлөлгөөн"-ийг зохион байгууллаа

Монгол улсын нийт хүн амын 10 шахам хувийг эзэлдэг ахмадуудын төлөөлөлэнэ сарын 17-нд Төрийн ордонд чууллаа. “Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний хоёрдугаар зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 700 гаруй ахмадууд чуулсан байна.

Төрийн банкнаас нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус банкнаас тэтгэвэр авагч нийт 160,000 гаруй харилцагч ахмадынхаа эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой, санаа бодлыг төр засаг, олон нийтэд хүргэх зорилгоор “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” Үндэсний хоёрдугаар зөвлөгөөнийг хамтран зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд, доктор С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Буяндалай нар оролцлоо.

Зөвлөгөөнөөр төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг баталснаар ахмад настан бүрт олгогдох суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн жил, тэтгэврийн даатгалын шимтгэлтэй уялдаатай тогтоох тэтгэвэр, сайн дурын үндсэн дээр даатгуулж тогтоох нэмэлт тэтгэвэр гэсэн 3 давхар тогтолцоонд шилжүүлэхээр болсон. Мөн хүн амын асуудлаархи үндэсний хороог байгуулж, энэ талаар төлөвлөгөө гарган, “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталсан зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэсэн зөвлөгөөн болж өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин