Нарны замыг 19-р хорооллын замтай холбох 1,5 км авто зам, төмөр зам доогуур тавьсан 22 у/м нүхэн гарц ашиглалтад о?

Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, 58,18у/м төмөрбетон гүүр, төмөр зам доогуур нарны замтай холбогдсон 22у/м нүхэн гарц ашиглалтад орлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор Нарны зам болон Дунд голын замд ирэх ачаалал 800 маш/цаг, 19-р хорооллын арын замын ачаалал 20-30 хувиар буурна гэж албаныхан үзэж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хэсэгт тээврийн хэрэгсэл явах гол замуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, хотын баруун хэсгийн замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлснээр төвийн хэсгийн авто машины хөдөлгөөний ачааллыг бууруулна гэж тооцоолж байна.
Шинээр барьсан 1,5км замын зорчих хэсэг нь 7м өргөн 2 эгнээтэй бөгөөд 1,5м явган хүний зам, 0,5м ногоон байгууламжтай, зам дагуу бүрэн гэрэлтүүлэгтэйгээс гадна 3м өргөн дугуйн замтай. Мөн төмөр зам доогуурх нүхэн гарц нь жижиг тэрэг явахад зориулагдсан бөгөөд 2,5м өндөртэй, 4м өргөнтэй хос 2 эгнээтэй 22 м урттай юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин