Нийслэл хотын албан татварын зарцуулалтад аж ахуйн нэгжүүдийн саналыг авахаар болов
Уулзалтад НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,Нийслэлийн татварын газрын дарга, мэргэжилтнүүдоролцсон. Уулзалтын эхэнд Нийслэлийн татварын газраас Нийслэл хотын албан татварын хуулийн хэрэгжилтийн явцыг танилцуулсан бөгөөд бүх төрлийн согтууруулах ундаа тамхи борлуулдаг, зочид буудал, амралт, баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд18 удаагийн сургалт зохион байгуулж 80 000 татвар төлөгч, иргэдийг хамруулсан байна.
Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл “Эдийн засгийн хүндрэлийг давах хамгийн гол арга бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр хөрөнгийг хүртээмжтэй тэгш хуваарилах боломж бүрдэнэ. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлээс замын компаниудад 30 хувиа бид төлье. Үлдсэн 70 хувиа та бүхэн хариуцаад ажлаа чанартай хийж гүйцэтгэ. Дараа нь нийслэлээс шат дараатайгааргарсан зардлыг төлөх гэсэн бодлого баримталж хамтран ажилласан. Энэ бол ажлын байрыг нэмэгдүүлж бизнесийг дэмжих гол арга юм.
Нийслэлээс эдийн засгийн уналтын эсрэг бүхий л арга хэмжээг авсан. Татварыг орлогыг нэмэгдүүлэх үүднээс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл нийслэл эдийн засгийн хориг арга хэмжээг аль болох авахгүй байхыг хичээж байна.
Та бүхэн бол татвар суутгагч. Татвар гэдэг хуримтлалын сан гэсэн үг. Энэ санг зөв зарцуулж байж бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ. Энэ хурлаар татвар суутггач нартай хамтарч бий болгосон хуримтлалыг хэрхэн юунд зарцуулахаа шийдэж , бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаарх та бүхний саналыг сонсох гэсэн юм” гэжонцлов.
Бизнес эрхлэгчидтэй нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцоод аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж нийслэл хотын албан татварыг хэрхэн зарцуулах талаарх саналаа нэгтгэн хамтран ярилцахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ