УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2015 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн тайланг сонсов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр /2015.09.19/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордны Иргэний танхимд болсон 2015 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн тайлангийн үйл ажиллагаанд оролцлоо.

Нийгэмд үйлчилдэг “Нутгийн шийдэл сан” нь 2007 онд байгуулагдсан төрийн бус байгууллага ба байгаль орчинд ээлтэй, нийгэмд тустай төслүүдийг орон нутагт хэрэгжүүлж, иргэдийг чадавхижуулах үйл ажиллагааг дэмжихэд оршдог аж.

“Олон улсын андуудын монголын тэтгэлэгт хөтөлбөр” нь 2010 оноос хэрэгжиж байгаа ба жил бүр оюутны 5 багийн төслийг шалгаруулан тэтгэлэгт хамруулдаг юм байна. Жил бүр зарлагддаг төслийн уралдаант шалгаруулалтад оюутнууд 2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг болж оролцдог бөгөөд эдгээрээс шилдэг 5 төслийг шалгаруулан, уг төслөө амьдрал дээр хэрэгжүүлэх тэтгэлэг олгож, төслийн гүйцэтгэлийг тайлангаар хүлээн авсны дараа оюутан тус бүрд сургалтын тэтгэлэг олгодог хөтөлбөр юм.

Хөтөлбөр нь 2010-2015 онуудад оюутны 30 багт буюу давхардсан тоогоор 65 оюутанд сургалтын тэтгэлэг олгож, 30 төсөл санхүүжүүлсэн байна. Энэ жилийн төслийн уралдаан “Байгальд ээлтэй нийтийн ба өрхийн хэрэглээний ариун цэврийн байгууламж” сэдвээр зарлагдсан бөгөөд шалгарсан 15 оюутны 5 баг нь 5 өөр шийдэлтэй “Эко 00” барьж байгуулан ашиглалтад хүлээлгэн өгч байгаа юм байна.

2015 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн тайланг сонсох арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, төслийг санхүүжүүлэгч В.Жонатан, уралдаанд шалгарсан оюутны 5 баг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин