“Бидний мэддэггүй-Эрдэнэт үйлдвэр”
Хүн бүр л Эрдэнэт үйлдвэрийг“Монгол улсаа тэжээж буй саалийн ганц үнээ. Улсад татвар төлөлтөөрөөхамгийн эхэнд нь бичигдэнэ”гээд л ярьдаг. Би ч бас ингэжойлгодог төдий лнэгэн.
Гэхдээ саяханы нэг өдөр тусүйлдвэрийн бүсэднэвтэрч ‘жинхэнэ үнэнг’ олж мэдсэнээ сийрүүлэхээр шийдэх хүртлээ. Энэ их айлын тухай дэндүү бага бүр огт мэддэггүй явсанаа анзаарлаа.Ингээдуншигч танд эх орны маань хөрсөн доорх баялагийннэгээхэн хэсэг “Эрдэнэстэй ууланд”анх удаа зочилсон тэмдэглэлээ хүргэе.
Үйлдвэрийнхээ тухай надад тайлбарлажөгөх сайн хөтөчолсондооби дотроо ихэд талархаж явлаа.Түүнийг Б.Сэргэлэн гэдэг. Тус үйлдвэрт19 дэх жилээажиллажяваа үйлдвэрлэлийн хэлтсийн инженер.Дулааны инженер мэргэжлээр их сургууль төгсч ирсэн жилдээ үнс зөөгчөөр ажилд орж байлаа хэмээн бидний яриа эхэлсэн юм. Үйлдвэрт шинээр төгсч ирсэн хэн бүхэн ийнхүү халуун цэгээс ажлын гараагаа эхлүүлжцаашидөөрийн чадлаар дээш ахицгаадаг “зарчим” бий гэнэ. Түүний ээж, аав бас энэ үйлдвэрт ууган ажилчид нь байсан бөгөөд эдүгээ хүүгээ үе залгамжлан үйлдвэртээ ажиллахыг харж гавьяаныхаа амралтыг эдлэжсуугаа буурлууд ажээ. Ийнхүү ярилцсаар бид ил уурхайг зорилоо.
Анх Чехословак улсын тусламжтайгаар хийсэн “Эрдэнэтийн овооны зэс –молибдений орд” газрын хайгуулын ажил 1964-1968 онд амжилттай явагджээ.Хүдрийн илуурхай1978 оны 10 сарын нэгэнд ашиглалтанд орсноос хойш эдүгээ 2014 онд26,1 сая тонн хүдэр боловсруулах хүртлээ өсөн дэвжсэн хэмээн үйлдвэрийнхээ түүхийг товчхон тайлбарлалаа. Надад түүнээс асуух зүйл олон байлаа. Хүний гараар эвлүүлэн засч янзалсан мэт тогтоц бүхий чулуун, шороон овоолгуудаас эхлээд дамжлагаар явсаар эцсийн бүтээгдэхүүн экспортод бэлэн болдог хүртэлгээд мэргэжлийн,тэдэнд бол энгийн атлаабидэнд сонирхолтой тэр л зүйлүүдийг хармаар байгаагаа чнууж чадсангүй.
Ил уурхай дээр бид ярилцах зуурт ойр орчмыг харж зогссон надад “хөтөч” инженер алтан шаргал гялалзсан судал бүхий саарал чулуу харуулаад: “Бидний олборлолт хийгээд байгаа баяжмал бүхий чулуу чинь энэ шүү дээ” гэлээ. Энэ нутгийнчулуу бүхэнэрдэнэстэй байхдаа хэмээн чулууг атгаж зогсохдоо өөрийн эрхгүй бодлоо.
“Эрдэнэт” үйлдвэр анх 1978 онд ашиглалтанд орсноос хойш хүчин чадлаа шат дараатайгаар нэмэгдүүлсээр иржээ. Ингээд бидхамгийн чухал бүтээн байгуулалт, Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл дээр ирлээ. Өргөтгөл хэдхэн хоногийн дараа ашиглалтанд орох юм байна. Тус бүтээн байгуулалтын үр дүнд хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 саятонноор нэмэгдэх бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр боловсруулалт 32 сая тоннд хүрнэ. 2011 оноос хойш шат дараатай хийгдсэн төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 155,4 сая ам.доллар бөгөөд төслөөс гарах эдийн засгийн үр ашиг нь жилд 12 сая ам.доллар бөгөөд 1 тонн зэсийн үнэ 6800 ам.доллар байвал нийт хөрөнгө оруулалтаа 5,7 жилийн дотор нөхөх урьдчилсан тооцоо гарчээ.Тендерээр шалгарсан нийт 10 гаруй туслан гүйцэтгэгч компани, “Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжүүд хамтран жил гаруй хугацаанд ийнхүү дуусч байгаа юм байна. Мэдээж шинэ бүтээн байгуулалтыг дагаад хүний нөөц, техник технологийн шинэчлэлбүр цаашлаад улсад төлөх татвар жилд 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.
“Хөтөч ” инженер биднийг Засвар механикийн заводад хүргэнэ гэснээр бид цааш хөдөллөө. Жинхэнэ “Машин үйлдвэрлэл”энд явагддаг аж.Үндэсний үйлдвэрлэл гэхээр гэрийн бүрээс, гутал, модон эдлэл зэрэг гараар бүтээж байгаа зүйлүүдээ тоочдог.Магадгүй би заримыг нь орхигдуулж нэрлэж байгаа л байх. Гэвч яг ийнхүү ган төмөрхайлуулж металл боловсруулан техник, тоног төхөөрөмж хийж байгаа тухай сонсоод,харж байгаа маань анхных.Гэтэл үйлдвэр анх байгуулагдсаныдараахан буюу анхны суурь машинуудыг 1977 оноос суурилуулан, 1978 оны 10 сарданхны металл боловсруулж эхэлжээ. Тусзавод нь компанийхаа тоног төхөөрөмжид урсгал ба их засвар хийж, тоног төхөөрөмжөө резинэн ба корундаар хуяглах, металл хийж, стандартын бус тоног төхөөрөмж , сэлбэг хэрэгсэл бэлтгэх ган ширэм өнгөт металл хайлан цутгах гэсэн үндсэн үүрэгтэй.Энгийнүгээр л бодоход үйлдвэрийнхээ техник, тоног төхөөрөмжөө засварлах гэж гаднаас шинэ сэлбэг авалгүй жилд 10.000 нэр төрлийн40 гаруй тэрбумтөгрөгийн бүтээгдэхүүн өөрсдөө үйлдвэрлэдэг аж. Мэдээж үйлдвэрлэлийн хэмжээгээр импортоор ирэх сэлбэгийн үнэ хэмнэгдэнэ гэсэн үг. Бүр цаашлаад Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын машин механизмыг засч сэлбэхээс гадна эд ангийг ньшинээр үйлдвэрлэн нийлүүлж байна. Эдгээр компанийн тоонд “Оюутолгой” ч орж байгааюм. УАЗ 469 машин бүхлээрээ багтдаг аварга том хутгагч экскаваторын шанага хийгдэж байгааг нүдээрээ харж, Баяжуулах фабрикт хэрэглэгддэг, хамгийн чухал эд анги болохнасосыг монгол ухаан шингээн хийж, оюуны өмчөөр бүртгүүлэх гэж буйг чихээрээ сонслоо.Хүнд машин үйлдвэрлэлийн заводын ажлын орчин нь эмх цэгцтэй. Ажилчид нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг алхам бүрт мөрдөж, ажлын байр орчноо тохижуулан цэвэр цэмцгэр байлгахад үйлдвэрлэлээсээ ялгаагүй анхаардаг ажээ. “Эрдэнэт” гэх энэ том айлын ажил үйлстэй танилцахад өдөр багадаж, тус үйлдвэрийн нэгээхэн хэсэгтэй танилцсан аялал маань өндөрлөлөө.
“Эрдэнэт” үйлдвэр сүүлийн 2 жилд нийт982,8 тэрбум төгрөгийг улсдаа тушаажээ. 2013 онд 520 тэрбум, 2014 онд 462 тэрбум төгрөгийг энэ үйлдвэрийн хамт олон улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Гэтэл бид “Эрдэнэт” үйлдвэрийн тухай зөвхөн цаг үеийн үйл явдал, уурхай, белазны дүрс бүхий телевизийн мэдээг хааяа харж, заримдаа анзаарахгүй өнгөрсөөр уджээ. Улс эх орныхоо зүрхэн тушаа хөдөлмөр, зүтгэлийн эрч хүчээр цохилж яваа “Эрдэнэт”үйлдвэрийн уурхайчид, энэ үйлдвэрт амьдралын минь нэг өдөр ийнхүү өнгөрлөө. Харин та “Эрдэнэт” үйлдвэрийн тухай хэр мэдэх вэ!
О. ГЭРЭЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ