Өршөөлийн хуулийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ
Хорих ангид ялаа эдлэж гарч ирсэн хэсэг залуус өнөөдөр Өршөөлийн хуулийг эсэргүүцэж Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд тус хуулийг ардын хүүхдүүдэд зориулсан хууль биш авилгачидад зориулсан хууль гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Тэдний дунд гэнэн томоогүй насандаа гар утас хулгайлаад 110 мянган төгрөгийн хохирол учруулсаныхаа төлөө 11 жилийн хорих ял авч онцгой дэглэмтэй хорих ангид онц аюултай гэмт хэрэгтэн гэж ял эдэлсэн хоёр ч хүн байгаа аж. Тэднийг Н.Сүхбат, Ш.Эрдэнэбилэг гэдэг. Ялаа бүтнээр нь эдлээд гарсан гэнэ. Тэдний гол зорилго нь өршөөл үзүүлж байгаа бол бүгдийг уучил, үгүй бол өршөөлд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийг хамруулахыг хүссэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ