Сүхбаатар дүүрэгт 70 настай хөгшнийг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ

Сүхбаатар дүүрэгт хүн амины ноцтой хэрэг гарлаа. Эх сурвалжийн мэдээлсэнээр, тус дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 70 настай хөгшнийг угаалгын өрөөнд нь хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан байна.

Цагдаагийн байгууллагад “Гэртээ ганцаараа амьдардаг 70 настай эмэгтэй ор сураггүй алга болчихлоо. Гэртээ нохой нь хуцаад байна” гэсэн дуудлага өгсөний дагуу алба хаагчид шалгаж, цогцсыг нь олжээ. Хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Учир нь 70 настай хөгшнийг онц хэрцийгээр хөнөөгөөд эд зүйлсийг нь аваад явсан байсан аж.

Хэргийн газар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар ажиллаж хэд хэдэн хүний гарын хээг олоод байгаа юм байна. Хэргийг илрүүлэхээр УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Талийгаач хөгшний хүүхдүүд гадаадад амьдардаг учир гэртээ ганцарааа амьдардаг байсан тухай эх сурвалж мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин