Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад нээлтээ хийлээ

Оюуны спортын хаан гэгддэг шатрын олон улсын тэмцээн анх удаа манай улсад зохиогдож байна. Тодруулбал, “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” өчигдөр “Хүннү молл” цогцолборт нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов, Монголын шатрын холбооны удирдлагууд, БСШУЯ, ЭМСЯ-ны төлөөлөл болон тус тэмцээнд оролцож буй тамирчид оролцлоо.

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг 26 орны 200 гаруй тамирчин өрсөлдөх юм. Харин Монгол улсаас Сорилго тэмцээнээс шалгарч эрхээ авсан 10 багын 50 тамирчин оролцох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин