Монгол цэргүүд Хятадад жагсаалын бэлтгэл хийж байна

БНХАУ-ын Бээжин хотноо ирэх сарын 03-нд болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэрэг эрс бэлтгэлээ амжилттай базааж байна.

Тэд арав гаруй орны цэргүүдтэй хамтарсан жагсаалын бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэлийг долоо хоног тутмын зургаан өдөрт хийж байгаа бөгөөд өдөрт найман цагаар бэлдэж байгаа ажээ.

Ингэхдээ Бээжин хотын төв дэх Тянь Ань Миний талбайг дуурайлган хийсэн талбайд хийж байгаа тухай мэдээллийг БХЯ-ны СБТГ-ын тасгийн дарга дэд хурандаа Ч.Гандирваа өгч байна. Жагсаалын бэлтгэл болон бусад асуудлыг ЗХЖШ-ын ЕЗЦ-ийн штабын дарга бригадын генерал Б.Амаланбаатар, БХЯ-ны СБТГ-ын тасгийн дарга дэд хурандаа Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч хурандаа Д.Өлзийбаяр, жагсаал командлагч, ЗХЖШ-ын ХНХ-ын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар удирдан, чиглүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин