Есөн хүн түймрийн улмаас түлэгджээ

Улсын хэмжээнд наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 16 аймгийн 105 суманд 277 удаагийн ой, хээрийн түймэр гараад байгаа ажээ. Энэ хугацаанд гарсан түймрийн 179 түймэр нь Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Сэлэнгэ аймагт 53 удаа, Булган аймагт 31 удаа, Дорнод аймагт 43 удаа, Хэнтий аймагт 26 удаа, Сүхбаатар аймагт 26 удаа тус тусой, хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахад Онгой байдлын албанаасдавхардсан тоогоор 4498 албан хаагч, 438 автомашин, Хилийн цэргээс 723 албан хаагч, 45 автомашин, Зэвсэгт хүчнээс 730 албан хаагч, 43 автомашин, Цагдаагийн байгууллагаас 75 албан хаагч, таван автомашин, Орон нутгаас 12289 иргэн, 1384 автомашин, 411 мотоцикль, нийт 18315 хүн, 1915 автомашин, 411 мотоцикль тус тус дайчлагдан ажилласан байна. ОХУ-аас Монгол Улсынхил давж 10 удаа, БНХАУ-аас Монгол Улсын хил давжхоёр удаа нийт 12 удаа хээрийн түймэр орж ирсэн бол манай улсОХУ-ын хил давуулж хоёр удаа,БНХАУ-ын хил давуулж дөрвөнудаа нийт зургаанудаа хээрийн түймэр алджээ. Түймрийн улмаас 12.200,95 га ой, 5.742.052,91 га хээр нийт 5.754.253,86 га ой, хээрийн талбай шатсан гэдгийг ОБЩГ-аас тогтоогоод байна. Түймэрт есөнхүн түлэгдэж гэмтэн, 22 машин техник, 67 гэр, 151 хашаа саравч, 7910 толгой мал, 3120 боодол өвс өртөж шатсан байна. Байгаль экологид 20,1 тэрбум, эд материалд 1,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 362,5 сая төгрөг зарцуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин