Г.Дэнзэн батлан даалтад гарлаа
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан ЗГХЭГ-ын дэд дарга асан, “Эрдэнэставантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг батлан даалтад гаргах захирамжийг шүүхээс гаргалаа. Шүүгчийн захирамжийн дагуу Г.Дэнзэн өчигдөр 17.00 цагийн үед батлан даалтад гарсан байна.
Түүний биеийн байдал тааруу байгааг харгалзан үзэж шүүх ийм шийдвэр гаргажээ.
Г.Дэнзэнг 17 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж, улмаар өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдрөөс хойш цагдан хорьсон. Гэвч Г.Дэнзэн өөрийгөө гэм буруугүй хэлмэгдсэн хэмээн үздэгээ удаа дараа илэрхийлсээр ирсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ