Алга болсон иргэдийг эрэн хайсаар байна

Алга болсон, усанд живсэн иргэдийг авран хайх ажиллагааг явуулсаар байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улаан шороот багийн Хар цохио гэдэг газар иргэн Б /71 настай, эрэгтэй/ сураггүй болсон тухай мэдээллийг өчигдрийн 21:05 цагт /21:30 цагт/ тус тус хүлээн авч Орон нутгийн 12 иргэн, нэг автомашин, хоёр мотоциклтой эрэн хайж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн нутаг Дэлгэр мөрний усанд М /8 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн албан хаагч, нэг автомашин, орон нутгаас 15 иргэн, хоёр автомашин нийт 19 хүн гурван техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажлыг үргэлжлүүлж байна.

Үүнээс гадна Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн долдугаар гудамжийн 20 тоотод иргэн Б /32 настай, эрэгтэй/ нь энэ сарын 10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 10:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, есөн автомашин, Цагдаагийн газрын есөн албан хаагч, хоёр автомашин, ар гэрээс нь 16 иргэн, гурван автомашин, нийт 71 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажлыг зогсоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин