Л.Болд Голомт банкны удирдлагуудын булхайг илчиллээ

Монголын үндэсний хөрөнгө оруулалттай томоохон групп болох "Бодь"-ийн удирдлагуудын дотор зөрчил үүсэж, энэ нь эцэстээ тэсрэн гарсныг баталсан үйл явдал өрнөж байна.Өнөөдөр Гадаад Харилцааны сайд Л.Болд өөрийн twitter хуудастаа бичсэн жиргээнүүд ихээхэн шуугиан дэгдээж байна.

Тэрээр "Иргэдэд хүргэх мэдээллийг удаа дараалан хааж байгаа учир өөрийн хувийн орон зайгаар мэдэгдлээ түгээхээс өөр аргагүйд хүргэж байна" хэмээн жиргээд өөрийн бие төлөөлөгч Л.Сарангэрэлийн “Бодь цамхаг” дахь өрөөг ямар байдалтай болгосон тухай нэгэн зургийг,өмгөөлөгч З.Сүхбаатарынхаа Монголбанкны ерөнхийлөгч Ж.Золжаргалд хандан гаргасан албан бичгийн хамт нийтэлжээ.

Түүний бие төлөөлөгчийн өрөөг албан хүчээр түрэмгийлэн нураасан болохыг мэдэгдье хэмээн сайд нэмж жиргэжээ.

Голомт банк болон түүний эцэг болох Бодь группээс цаанаа олон утга агуулга бүхий хэрэгт хутгалдсан, нарийн ширийнийг нь ухаж мэдэхэд нэн төвөгтэй хачирхалтай нөхцөл байдал үүссэн бололтой.

Л.Болд хэвлэл мэдээллийнхэнд хандсан ч энэ мэдээг нь гаргахгүй авч байгаад бухимдан өөрийн твиттертээ "энэ орон зайгаа ашиглан олон нийтэд мэдээлэл хүргэж байна" гэж бичсэн юм.

Жиргээчид "та бүхэн яагаад өнөөдрийг хүртэл дуугүй байв.өнгөрсөн оноос эхлээд л бид аудит хийсэн компанийг эргүүлдээд байхад амаа таглуулж бсан, Гадаад хаирлцааны сайд маань хувийн бизнесээ яриад уналаа, ГОЛОМТ банк юу болоод байна? Хадгаламжаа иргэд бид яах вэ? “Банкны системээ ингэж донсолгох хэрэг байсан юм уу? Хеерхий хадгаламж эзэмшигч нар менгее татвал яанаа!!!" гэх мэтчилэн жиргэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ