С.Эрдэнэбатад 5-7 жилийн ял төлөвлөлөө

Баянзүрх дүүргийн Спорт хорооны даргаар ажиллаж байсан С.Эрдэнэбатад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Учир нь түүнийг найзуудтайгаа паб-т архидан согтуурах үедээ аймгийн заан Н.Болдбаатарын нүдийг халбагдаж сохолсон хэрэгт буруутган шалгаж байгаа юм.Тиймээс С.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 буюу бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр түүний хэргийг шалгаж дууссан тул яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тиймээс улсын яллагчийн зүгээс түүнд 5-7 жилийн ял төлөвлөжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ