Лениний музейн шүүх хурал дахин хойшлов

Лениний музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 14:00 цагт болох ёстой байсан ч энэ сарын 30-ны өдөр хүртэл хойшиллоо. Учир нь хариуцагчийг төлөөлөн оролцож байгаа МАН-ын хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд сонгуулийн ажилтай хэмээн шүүх бүрэлдэхүүнд хойшлуулах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг бүрэлдэхүүн хүлээн авснаар ийнхүү хойшлуулав. Ингэснээр Лениний музейн гэх тодотголтой хэрэг гурав дахь удаагаа хойшилж байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ