Бан Ги Мүний Африкт хийх айлчлал эхэллээ

Түүний айлчлал Конго улсын зүүн хэсгийн Гома хотоос эхлэлж байгаа. Бан Ги Мүн тус улсын Засгийн газар болон “M23” хөдөлгөөний зэвсэгт босогчдын хооронд дахин мөргөлдөөн, тулаан гарч эхэлсэнд сэтгэл зовинож буйгаа илэрхийлжээ. Тус улсад сүүлийн хэдхэн сарын хугацаанд“M23” хөдөлгөөний зэвсэгт босогчдын улмаас800 мянга гаруй хүн орох оронгүй болж, дүрвээд байгаа гэсэн тооцоог НҮБ-аас гаргаад байгаа. Нөхцөл байдал хэцүүхэн байгаа энэн үед Дэлхийн банкнаас эрүүл мэнд, боловсрол, гадаад худалдаа, усан цахилгаан станц байгуулах зэрэгт зориулан Конгод нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн байна.

Бан Ги Мүн Конго улс дахь айлчлалаа дуусгаад Бурунди, Танзани, Руанда улсад айлчлах тов гарсан байгаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ