Бурханаар бөөлждөг бүсгүйн хэрэг прокурорт шилжив

Нэг хэсэг олон нийт янз бүрийн зүйлсээр бөөлжиж буй мэтээр зургаа даруулаад фэйсбүүктээ тавих моодонд автаж байсан.

Тэрхүү моодыг дэлгэрүүлсэн бурханаар бөөлждөг гэх В.Мөнгөнчимэг бүсгүй ёстой л болдоггүй зүйлээрээ оролдов гэгч болоод байна.

Түүнд аймгийнх нь цагдаагийн хэлтсээс эрүү үүсгэн шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна.

Түүнийг бусдыг залилан, мэхэлсэн хэмээн буруутгаж шүүхээс буруутай гэж үзвэл хөдөлмөрийн доод хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэн мөнгөөр торгох эсвэл гурав хүртэлх сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэх гэнэ.

Ийнхүү ашиг олох зорилгоор олон нийтийг элдвийн үл бүтэх зүйлсээр хуурч мэхэлдэг этгээдүүдэд сургамж болж буй хэргийн шүүх хурал удахгүй болох нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ