Инээх нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн эм мөн

Жаахан хүүхэд өдөрт 400 удаа инээдэгийг та мэддэг үү! Харин насанд хүрэгсэд өдөрт дунджаар ердөө 15 удаа инээдэг нь харамсалтай. Гэтэл инээх нь эрүүл саруул, сэтгэл санаа өөдрөг сайхан байлгах эх сурвалж мөн билээ. Биднийг инээхэд, бие махбодид баяр хөөрийн даавар болох эндорфин ялгардаг байна. Бидний зүрхний цохилт түргэсч, цус дотор эрхтнүүд рүү ихээр очиж, биеийн янз бүрийн эсэд хүчилтөрөгчийг сайн хүргэдэг ажээ. Үүнээс гадна, инээх нь хөгширөлтийн эсрэг гайхалтай сайн эм юм.Хамгийнтүрүүнд дурдахад нүүрний арьс тэнийдэг байна. Инээх нь хэрэг дээрээ нүүрний хувьд хамгийн сайн иллэг болдог бөгөөд гэтэл олон эмэгтэй үрчилээгээ арилгуулах юмуу багасгахаар гоо сайхны мэргэжилтэн дээр очдог биш билүү. Инээснээр нүүрний арьс татагдаж, харин бага зэргийн үрчлээ тэнийдэг байна. Чухамхүү ингэснээр инээх нь бидний гадаад төрхийг сайжруулдаг хэрэг. Хэрвээ та өөрийгөө бодоод юмуу өдөр тутмын амьдралынхаа дэмий балай зүйлийг шоолон инээж байлаа ч,инээж л сур. Юу гэвэл инээх нь эрүүл мэнд мөн шүү!

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ