Эндүүрч өгсөн 20 мянган ам. долларыг банкинд буцааж өгчээ
Минск хотын оршин суугч эндүүрч өгсөн 20 мянган ам. долларыг банкинд нь буцаан өгчээ гэж Белорусын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байна.
Үйлчлүүлэгч банкны цонхон дээр очиж, белорусь рублийг 2,3 мянган ам. доллараар солиулахыг хүсч байгаагаа хэлжээ. Гэвч теллер 23 мянган ам.доллар өгсөн байна. Эрэгтэй мөнгийг аваад, явчихжээ.
Гурван өдрийн дараа тэр өөрөө санхүүгийн байгууллагынхантай холбогдож, авсан мөнгийг буцааж өгсөн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрвээ тэр мөнгийг буцааж өгөөгүй бол, түүнийг хариуцлагад татах боломж бараг байхгүй ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ